Categories
мэдээ нийгэм

Баярын өдөр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 430 дуудлага бүртгэгджээ

гэр бүлийн хүчирхийлэл зурган илэрцүүд

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 430 дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал, нийслэлд найман эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас хүнд хөнгөн гэмтэл авсан аж. Мөн жирийн өдрүүдтэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах нэгэн караокед 36 настай, эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ хамтран амьдрагч 36 настай, эмэгтэй Б-г зодож, гэмтэл учруулсан хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

“Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний … тоотод манай нөхөр намайг зодоод байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад 32 настай, эмэгтэй М-г нөхөр 33 настай, эрэгтэй Ш нь согтуурсан үедээ зодож танхайрсныг дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны …байранд оршин суух 61 настай, эрэгтэй Б гэгч нь согтуурсан үедээ эхнэр, 62 настай, эмэгтэй О-г зодож танхайрсныг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Хайртай дотно хүмүүсээсээ хүндэтгэл хүлээх, цаашлаад нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь, тэгш оролцооны талаар үзэл бодлоо илэрхийлэх өдрөө эдгээр эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, согтуу нөхөртөө зодуулж, нулимс, гомдол тээн бусдаас тусламж хүсэж суужээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *