Categories
мэдээ цаг-үе

Баяр наадмын өдрүүдэд хүний амь нас хөнөөсөн гурван хэрэг бүртгэгджээ DNN.mn

Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Цагдаагийн байгууллагад нийт 7385 дуудлага, мэдээлэл ирснээс гэмт хэргийн шинжтэй 399, зам тээврийн ослын шинжтэй 704, зөрчлийн шинжтэй 6282 дуудлага мэдээлэл байна. Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 4 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харилцуулахад 2 буюу 33 хувиар, хулгайлах гэмт хэрэг 59 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 буюу 3.3 хувиар тус тус буурсан байна.

 

Мөн хүний амь нас хөнөөсөн 3 тохиолдол бүртгэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *