Categories
мэдээ нийгэм

Баянзүрх: Дүүргийн прокурoрын нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Прокурорын газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн I,II,III хэлтэс хамтран “Хууль тогтоомж сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр иргэдэд мэдээлэл, эрх зүйн зөвлөгөөг өгсөн юм. Мөн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ.

Энэхүү өдөрлөгийн зорилго нь Монгол улсын үндсэн хууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтыг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аюулгүй амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд оршсон юм.

Дүүргийн Прокурорын газраас үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Тус ажлуудын нэг нь энэ удаагийн нээлттэй хаалганы өдөрлөг байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *