Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн оны шилдгүүд тодров

Холбоотой ЗурагНийслэлийн Баянзүрх дүүргийн эдийн засаг нийгмийн зорилтыг биелүүлэхэд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан шилдэг төр захиргааны байгууллага, аж ахуй нэгж, хамт олон, төрийн албан хаагч, оюутан, сурагчид өнөөдөр тодорлоо. 2017 оны дүүргийн шилдгүүдийн шагналыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Зөвлөх С.Майнбаяр, дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин нар гардуулав.

2017 оны дүүргийн шилдэг Төр захиргааны байгууллага, аж ахуй нэгжээр Дүүргийн хөгжлийн төв, Цагдаагийн III хэлтэс, “Хас” банкны ‘’Баянзүрх’’, “Хаан” банкны ‘’Жуков бизнес төв’’ салбар, дүүргийн Соёлын төв, УСУГ-ын Спорт цогцолбор шалгарарсан юм. Мөн дүүргийн НҮГ-3,4 болон Эрүүл мэндийн нэгдэл, Ерөнхий боловсролын 85 дугаар сургууль, Кино Урлагын Дээд Сургууль, 210 дугаар цэцэрлэг, дүүргийн 2, 9, 16 дугаар хороод шилдгээр тодорлоо.

Мөн энэ үеэр 2017 оны дүүргийн Хөдөлмөрийн аваргууд шагналаа гардан авсан юм. Тодруулбал, Цагдаагийн III хэлтсийн эрүүгийн мөрдөгч, Цагдаагийн ахмад Н.Чинзориг, 61 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Д.Лхагвасүрэн, дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дасгалжуулагч О.Түмэнжаргал, Татварын хэлтсийн Улсын ахлах байцаагч Б.Батсүх, НҮГ-1 ОНӨААТҮГ-ын хог тээврийн орлого хариуцсан байцаагч Л.Мажигсүрэн, Эрүүл мэндийн төвийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн зохицуулагч С.Эрдэнэчимэг, ‘’Алтан жолоо трейд’’ ХХК-ийн үйлчилгээний ажилтан Х.Алтанцэцэг, НҮГ-2 ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Г.Гэлэгпунцаг нар салбар тус бүрийнхээ Хөдөлмөрийн аваргаар шалгарсан байна.

МУИС-ын I курсийн оюутан Б.Нармандах, Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хотын салбарын IV курсийн оюутан Б.Батцоож, “Зохиомж” дээд сургуулийн IV курсийн оюутан Э.Санчир нар Баянзүрх дүүргийн 2017 оны шилдэг оюутнаар шалгарсан юм.

Харин 97 дугаар сургуулийн П.Эрхэмбилэг, 85 дугаар сургуулийн Н.Наранцацрал, 44 дүгээр сургуулийн М.Энхжин, 53 дугаар сургуулийн М.Галбаатар, 102 дугаар сургуулийн Э.Сүхбат, 111 дүгээр сургуулийн М.Алтансанаа, 33 дугаар сургуулийн С.Пүрэвжаргал, Шинэ монгол ахлах сургуулийн А.Ангараг, 87 дугаар сургуулийн Б.Эрдэнэсувд нар оны шилдэг сурагчаар тус тус тодорч шагналаа гардан авлаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *