Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос 38 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 184 боллоо

Баянзүрх дүүргийн эмнэлгээс илэрсэн халдвар өчигдрийн байдлаар уг эмнэлгийн голомттой холбоотой нийт 146 тохиолдлыг бүртгээд байсан юм. Өнөөдөр ЭМЯ-наас “Covid-19”-ийн халдварын 39 шинэ тохиолдол бүртгэсэн талаар мэдээлэв. Үүний 38 нь Баянзүрх нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрчээ. Ингэснээр тус эмнэлгийн голомтын нийт тохиолдол 184 болов.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Баянзүрх дүүргийн голомттой холбоотой 38 тохиолдол нь тусгаарлан ажиглах байранд болон гэртээ тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээгээр илэрсэн байна. Нийт тусгаарлагдсан хүмүүсээс эмнэлгийн ажилтан 3 байгаа бол 30 хүн нь гэр бүлийн, 5 нь өвчтөн байна. Үүнээс

-өвчтөн 82

-сахиур 24

-эрүүл мэндийн ажилтан 19

-гэр бүлийн хамааралтай 28 хүний шинжилгээнд коронавирус илрээд байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан голомттой холбоотой хавьтлуудын хоёр дахь шинжилгээ дуусаж байна. Зарим хүмүүсийн гурав дахь шинжилгээ эхэлсэн” гэв.

Мөн Франкфуртаас ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр нэг илэрснээр Улаанбаатарт нийт 330 тохилолдол болоод байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *