Categories
мэдээ цаг-үе

Баянхошуу, I хороолол орчимд агаар бохирдолтой байна DNN.mn

Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 332 буюу их бохирдолтой байна

Агаарын чанарын индексийг харахад, өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар нийслэлийн хоёр хэсэг бохирдолтой түвшинд байна.

Тодруулбал, Баянхошуу орчимд агаарын чанар 248 байгаа бол I хороолол орчимд 204-ыг заажээ.

Харин Шархад, Мишээл экспо, Богд хааны музей орчимд “Хэвийн” буюу 82-96-д хүрч байгаа бол Ургах наран, Таван буудал орчимд агаарын чанар “Цэвэр” буюу 16, 37 үзүүлэлттэй байгаа юм. Тэгвэл нийслэлийн бусад хэсэгт “Бага бохирдолтой” буюу 110-179 хооронд байна.

Агаарын чанар “Цэвэр” (0-50) байх үед хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байдаг бол “Хэвийн”(51-100) гэх үед агаарын чанарын стандартын шаардлагыг хангана гэж үздэг байна.

Тэгвэл “Бага бохирдолтой” (101-200) байвал хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Тухайлбал, зүрх судас амьсгалын замын архаг өвчтэй болон гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс илүү өртөх тул хүүхэд, өндөр настнууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасган, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр болох авто замаас хол байх хэрэгтэй.

Мөн агаарын чанар “Бохирдолтой” (201-300) гэсэн үед хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхлэх бөгөөд хэт мэдрэг хүмүүст илүү хүчтэйгээр илрэх аж. Тиймээс хэт мэдрэг хүмүүс даралтаа тогтмол хянаж, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *