Баянгол дүүргийн худалдаа эрхлэгчид болох 12 хүн өнгөрсөн долоо хоногоос хойш нойтойн өлсгөлөн зарлаад байгаа билээ. Харин өнөөдрөөс тэд хуурай өлсгөлөн рүү шилжиж байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь ус уудаг байсан бол өнөөдрөөс эхлэн усч уухгүй гэсэн үг. Гэтэл дүүргийн удирдлагууд нь үүнд огтхон ч анхаарахгүй байгаа юм. Тиймээс тус дүүргийн зарим иргэд өнөө өглөөнөөс эхлэн Төрийн ордон, НИТХ-ын байрны гадаа эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж эхлээд байна. Худалдаа эрхлэгчдийг ил задгай наймааг нь хийлгэ, эсвэл ажил орлогтой байх нөхцлийг ямар нэгэн байдлаар шийдэж өг гэдэг шахардлагыг тэд тавьж байгаа юм. Асуудлыг шийдэхгүй бол иргэд нэмэгдэж, худалдаа энрхлэгчид 100 хүн өлсгөлөн зарлана гэж байна.
Худалдаа эрхлэгч иргэн О.Туяа яирхдаа “С.Одонтуяа дарга одоог хүртэл биднийг хүн гэж тоохгүй байна. Худалдаа эрхлэгчдийн төлөөлөл бүхэл бүтэн долоо хоног өлслөө. Гэтэл биднийг дарамталж байна. Та нар өлсгөлөнгөө зогсоо. Зогсоохгүй бол үр хүүхдүүдийг чинь сохлоно шүү гэж хүмүүс доромжилж байна. Бид шалгах газар нь мэдэгдсэн байгаа. Бтид дүүргийн удирдлагууд хариу өгтөл өлсгөлөнгөө зогсоохгүй гэлээ. Өлсгөлөн зарлана гэсэн иргэд өнөөдөр эсэргүүцлийн жагсаал хийхдээ “Худалдаачид бид шоовдорлогдох ёсгүй. С.Одонтуяа та өөрийн ашиг сонирхол биш ард түмнээ гэсэн сэтгэлээр хандаач. Алгын чинээ газрыг ард түмэндээ өгч, хэлсэн амандаа хүрээч. Ард түмэнд тус болж чадахгүй бол гай болох тушаал бүү гарга Нийслэлийн удирдлагуудаа” гэх зэрэг лоозон барьсан байлаа.
Н.ГАНАА