Баян-Өлгий аймгийн Алтай, Цэнгэл болон Булган суманд ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, Цэнгэл сумын Шарговь багийн “Хар салаа” гэдэг газар, аймгийн төвөөс баруун зүгт 130 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т гарсан түймрийг цурманд оруулж бүрэн утрааж чадсан бол Алтай сумын Бардам багийн “Даваат”-д гарсан түймэр болон Булган сумын Улаагчин багийн “Хуйт” гэдэг газарт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.