Categories
мэдээ нийгэм

Баруун бүсэд гадны шалтгаантай нас баралт, зам, тээврийн осол, амиа хорлолт өндөр байна DNN.mn

Хүний эрхийн үндэсний эрхийн комиссоос аймгуудад тулгамдаж буй хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлэл өглөө.

ХЭҮК “Хүний эрхийн нөхцөл байдлыг бид бүс нутгаар нь танилцуулъя. Хангайн бүс буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай нутгаар эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил нийтлэг байгаа бол гэмт хэрэг зөрчлийн тоо ихэссэн. Тэр дундаа захиргааны зөрчил, охидын бэлгийн хүчирхийлэлд өртөх, нэр хүндэд халдах, ЕБС-ийн дотуур байрны нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах эрх зөрчигдсөн байна. Харин говийн бүс буюу Говь-сүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт уул уурхайгаас үүдсэн тоосжилт, хүүхдийн эрхийн асуудал, замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто замын хучилт, тээвэрлэлт, гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх, зорилтод гэр бүлийн эрх хамгаалах асуудал тулгамдаж байна. Тэгвэл төвийн бүс буюу Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн хувьд хүүхдийн эрх, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хагас, бүтэн өнчин хүүхэд, асрамж халамжийн төв дэх хүүхдийн сурч боловсрох эрх, иргэдийн газар өмчлөх эрхийг баталгаажуулах, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн албан хаагчийг хөдөлмөрлөх нөхцлөөр хангах зэрэг асуудал тулгамдаж байна. Харин баруун бүсэд буюу Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн хувьд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт нь агаар, ус, хөрсний бохирдол, гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах, ЕБС-ийн багшийн хүрэлцээгүй байдал, хүүхдийн хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрлөх эрх, гэр бүлийн хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт гэсэн байдал баруун бүс нутагт тулгамдаж байна. Түүнчлэн гадны шалтгаантай нас баралт, зам тээврийн осол, амиа хорлолт энэ бүс нутагт өндөр байна. Тухайлбал, Говь-Алтай аймагт 2022 онд 295 хүн нас барсны 39 нь, 2023 онд 267 хүн нас барсны 41 нь гадны шалтгаантай байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *