Categories
гадаад мэдээ

Барселонд болсон алан хядах ажиллагааны үеэр 13 хүн нас баржээ

Өчигдөр Барселон хотын төвд үл таних этгээд машинаараа явган хүний зам руу орж хүмүүсийг дайрсан хэрэг гарсан байна. Үүний улмаас 13 хүн нас барж, хэдэн зуун хүн гэмтэж бэртжээ. Машин явган хүний зам руу орчихоод аль болох олон хүнийг дайрахыг хичээж байсан тухай гэрчүүд мэдүүлэв.

Испанийн хууль сахиулах байгууллагын мэдээлсэнээр уг хэргийг гурван хүн зохион байгуулалттайгаар үйлдсэн болохыг тогтоожээ. Тэд “Фургон” хөлсөлсөн байна. Жолооч нь уг хэргийг үйлдсэнийхээ дараа “La Luna de Istanbul” зоогийн газарт орж тэнд байсан хүмүүсийг барьцаалжээ. Гэвч энэ нь үнэн эсэхийг шалгаж байгаа гэнэ.

Испанийн сэтгүүлчдийн мэдээлсэнээр уг хэргийг үйлдсэн хоёр этгээд нь исламын шашинтан аж. Харин энэ хэргийн хариуцлагыг хүлээнэ гэдээ саяхан “Исламын улс” бүлэглэл мэдэгдсэн байна.

Ю.ДЭЛГЭР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *