Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан баярын өдөр өнөөдөр тохиож байна. Өнөөдөр бүх нийтээрээ амарч байгаа бөгөөд арилжааны банкууд хэрхэн ажиллах цагийн хуваарийг хүргэе.
АРИГ БАНК–Цэцэг төвийн баруун талд орших Ариг банк, Бөхийн өргөөний хажуу талд байрлах Хөх нуруутын Ариг банк, 3,4-дүгээр хороололд байрлах Алтан төгрөг худалдааны төвийн Ариг банкууд 10:00-18:00 цагийн хооронд ажиллана.
ХААН БАНК: Бүх салбар амарна
ХАС БАНК: Арваннэгдүгээр сарын 26-ний өдөр: “И-март” худалдааны төв дотор байрлах тооцооны төв 10:00-19:00 цагийн хооронд ажиллана, Сансарт байрлалтай Хас банкны салбар 09:00-22:00 цагийн хооронд ажиллана, Хүүхдийн 100-ийн “Түшиг төв”-д байрлах банк 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.
ГОЛОМТ БАНК: Арваннэгдүгээр сарын 26-ний өдөр өдөр Саппора худалдааны төвийн баруун тал байрлах салбар, Хишиг ийн баруун талд байрлах салбар, 13-р хороололд байрлах Боббо төвийн салбар, Хан-Уул ЗДТГ урд талын салбарууд 10:00-17:00 цагийн хооронд ажиллах бол, Түшиг их дэлгүүрийн замын урд талын салбар 24 цагаар ажиллана.
ТӨРИЙН БАНК: Арваннэгдүгээр сарын 26-ний өдөр Мөнгөнзавъяа төвийн баруун талд орших салбар, 11-р хороололд хуучин гэмтлийн зүүн тал орших салбар, Хархорин худалдааны төвийн замын хойд талын 32 байрны салбар, Бөхийн өргөөгийн хажууд Нэгдэлчин зочид буудлын нэг давхарт орших салбар, Зайсанд орших Оргил худалдааны төвд доторх салбар, 1000 нэрийн барааны зүүн талд орших салбарууд тус тус 11:00-17:00 цагийн хооронд ажиллана.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК: Бүх салбарууд амарна