Categories
мэдээ цаг-үе

Банк хоорондын төлбөрийн картын гүйлгээ дөрөвдүгээр сарын 25-нд түр зогсоно

How to Deal With Dirty Money and Hidden Credit Card Germs – Health  Essentials from Cleveland Clinic

Төв банк Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд төлбөрийн системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ дэвшилтэт гүйлгээний төрлүүдийг дэмжих зорилгоор дэд бүтэц, програм болон техник хангамжийн шинэчлэлүүд хийж буй.

Тус төслийн хүрээнд банк хоорондын төлбөрийн картын системийг шинэчлэх ажлыг 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00:00–04:00 цагийн хооронд нэвтрүүлэх тул дурьдсан хугацаанд банк хоорондын төлбөрийн картын гүйлгээ бүрэн зогсохыг мэдэгдлээ.

Дээрх хугацаанд төлбөрийн картын ATM, ПОС, цахим худалдаа зэрэг гүйлгээ түр зогсох бөгөөд банкуудын интернэт банк, мобайл банк, цахим банкны гүйлгээ хэвийн ажиллах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *