Categories
мэдээ спорт

Бамбар залах ёслол болов

Монголын тусгай олимпийн хорооноос санаачлан Улаанбаатар хотын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйлтийн бамбар залах ёслол зохион байгуулав.

Энэ үйл ажиллагаа нь оюуны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, тэднийг нийгэмшүүлэх, нийгмийн сөрөг хандлагыг өөрчлөх зорилготой юм. Тус ёслолд хууль сахиулах байгууллагаас 500 орчим бие бүрэлдэхүүн, 100 тусгай олимпийн тамирчин, сайн дурын ажилтан оролцохоос гадна харъяа яамд, Тусгай олимпийн олон улс болон бүсийн төлөөлөгчид, урлаг спортын одод урилгаар оролцлоо.

Анх 1968 онд АНУ-д оюуны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор хөдөлгөөн өрнөж, Тусгай олимпийн хороо байгуулагдсан бөгөөд эдүгээ 172 орны таван сая гаруй оюуны бэрхшээлтэй иргэдийг багтаасан, эрхийг нь хамгаалах зорилготой байгууллага болж өргөжжээ.

Харин Монголын тусгай олимпийн хороо 2013 онд байгуулагдсан бөгөөд нийт 1800 гаруй оюуны бэрхшээлтэй тамирчид, 80 дасгалжуулагч, 200 орчим сайн дурын ажилтан, 1500 гаруй эцэг, эхийн төлөөллийг эгнээндээ нэгтгэсэн төрийн бус байгууллага юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *