Categories
гадаад мэдээ

Балба эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

Балбын ерөнхийлөгчөөр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Бидхья Деви Бхандар сонгогдсон талаар ВВС агентлаг мэдээлжээ. Эдүгээ 54 настай, Балбын төрийн эрхийг баригч коммунист намын /Марксист-Ленинистийн нэгдэл/ дэд дарга тэрээр ийнхүү Балбын анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон байна. Бидхья Деви Бхандари нь 2009-2011 оны хооронд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байжээ.

Балбын ерөнхийлөгч нь бэлгэдлийн чанартай байдаг аж. Балбад хаант засаглалыг халсны дараа 2008 онд Рам Баран Ядав анх удаа ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Энэ сарын эхээр Балбын парламент 63 настай Кадга Прасад Шарма Олийг шинэ ерөнхий сайдаар нэрлэсэн юм. Шарма Оли болон Бидхья Деви Бхандари нар нь ойрын холбоотнууд аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *