Categories
мэдээ нийгэм

Багануурын цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл
ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн
нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах, импортын цахилгаан эрчим
хүчийг хаах гэсэн зорилт бий. Энэ хүрээнд өнөөдөр нэгэн том бүтээн байгуулалтын
ажил эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
Багануурын цахилгаан станцын талбайн ажлын нээлтэд оролцохдоо Монгол Улс анх
удаа уурхайн амаа түшиглэж цахилгаан станц барих гэж байна. Засгийн газар эрчим
хүчний бодлогынхоо том өөрчлөлтийг энэ төслөөр эхлүүлж байна гэлээ. Мөн
Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэж Бөөрөлжүүтийн цахилгаан станц, усны эх
үүсвэрээ түшиглэж Эгийн голын усан цахилгаан станц баригдана. Тавантолгойн
цахилгаан станц ч мөн уурхайгаа түшиглэн баригдана гэж хэллээ.

Багануурын цахилгаан станцын энэ төсөл Монгол,
Хятад хоёр улс эрчим хүчний салбарт амжилттай хамтран ажиллаж байгаагийн
илэрхийлэл гэдгийг мөн онцоллоо. БНХАУ-тай хамтран “Амгалан” дулааны цахилгаан
станцын бүтээн байгуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлж нэг сарын өмнө станцаа
ашиглалтад орууллаа. Дулааны III станцын хүчин чадлыг 50 MBт-аар өргөтгөсөн бол
одоо Багануур болон Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станцыг
ажлыг хамтдаа хийж гүйцэтгэнэ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Багануурын
цахилгаан станцын талбайн ажлыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *