Categories
мэдээ нийгэм

Баарны гадаа мэс, хийн буу гаргаж танхайрсан хоёр этгээдийг тус бүр 100 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Баарны гадаа бусадтай маргалдаж, мэс, буу гаргаж танхайрсан этгээдүүдийг торгох ялаар шийтгэжээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Өнгөрсөн сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас тус дүүргийн наймдугаар хороо, “I Loft” нэртэй баарны гадна иргэн “А”, “Г” нар бусадтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хутга, хийн буу гаргаж танхайрсан.

Уг үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулах саналтай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байв.

Шүүхээс дээрх этгээдүүдэд тус бүр 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа” хэмээн мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *