Categories
мэдээ нийгэм

Б.Өнөбилгүүн: Хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэх хэрэгцээ байдаг учраас муу эрчүүд өнгөлөн далдалтыг сайн хийж сурсан байдаг DNN.mn

Сэтгэл зүйч, гэр бүл судлаач Б.Өнөбилгүүн эмэгтэйчүүд нийтлэгээрээ ямар эр хүнд татагддаг талаар “Нийтлэг эмэгтэйчүүд эрэгтэй хүнийг нээлттэй, зоригтой, хөгжилтэй, тэр хүнийг уйдаахгүй ч юм уу, өөрийг нь ойлгодог, хайрладаг хамгийн гол нь халамж гэдэг зүйлийг маш их хүсдэг. Жишээ нь, монгол эрчүүдийн хамгийн их гаргадаг алдаа нь хаалгаар эмэгтэй хүнээс түрүүлээд орчихдог, лифтэнд түрүүлээд орчихдог, ширээнд түрүүлээд суучихдаг, хоолоо түрүүлээд идчихдэг гэдэг ч юм уу иймэрхүү алдаанууд их гаргадаг. Ядаж л хаалгыг нь онгойлгож өгөөд, лифтэнд түрүүлж оруулдаг, ширээнд суухад нь сандлыг нь татаад өгдөг, ус ундаагаа эмэгтэйдээ аягалаад өгдөг ч юм уу, хоол идэхдээ ч эмэгтэйгээ хүлээдэг гэх мэт жижиг үйлдлүүдийг эмэгтэй хүмүүс нарийвчлан гярхай ажиглаж байдаг. Тэр үйлдлүүдийг нь анзаарч байгааг эрэгтэй хүмүүс мэддэггүй. Тиймэрхүү жижиг үйлдлүүд ч эмэгтэй хүнд сэтгэгдэл үлдээж чаддаг. Би чиний төлөө шүү гэдгээ эрэгтэй хүн маш жижиг үйлдлээр илэрхийлж болно. Тийм эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдийг өөртөө их татдаг. Дээрээс нь сонсох чадвар манай эрчүүдэд их сул. Би л чадвартай, мөнгөтэй, орлоготой, эго өндөртэй гэж өөрийгөө рекламддаг залуучууд их байдаг учраас эмэгтэйчүүдийнхээ яриаг сонсохоос илүү өөрсдийгөө илэрхийлж, би лаг мундаг, чадалтай гэж өөрийгөө гайхуулах зорилгоор маш их ярьдаг. Энэ нь эмэгтэйчүүдийн сонирхлыг татдаггүй ч гэх юм уу иймэрхүү асуудлууд нийтлэг харагддаг. Муу залууст эмэгтэйчүүд их татагддаг гэдэг нь аливаа нэг муу зүйл өөрийгөө сайн талаар заавал далдлах хэрэгцээ шаардлага байдаг. Хүнд сайн болж харагдах, сайхан сэтгэгдэл төрүүлэх хэрэгцээ байдаг учраас муу эрчүүд өнгөлөн далдалтыг сайн хийж сурсан байдаг. Жишээлбэл, багаасаа худлаа ярьдаг байсан бол хүнд яаж итгэл төрүүлэх, худлаа ярьдгаа нуух чадвартай болсон байдаг. Тиймээс эмэгтэйчүүд түүнд нь хууртагддаг гэсэн үг. Эмэгтэйчүүдийг гол өөртөө татаад байгаа зүйл нь чадварлаг өнгөлөн далдалт хийж байгаа байдалд нь. Түүнээс биш анхнаасаа муу эрэгтэй хүнд дуртай эмэгтэй хүн гэж байхгүй. Бүгд л сайн хань ижилтэй болохыг хүсдэг. Эмэгтэй хүнийг төөрөгдүүлдэг л гэсэн үг л дээ. Эмэгтэй хүн муу эр хүнд татагддаг гэдэг ойлголт нь хууртагддаг гэдэг ойлголттойгоо дөхнө гэж би бодож байна” хэмээн ярив.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *