Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэнддоогийн “Үзэгдээгүй үнэ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ


“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн
дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж,
тоймлон хүргэж байна.

Өчигдөр Үндэсний статистикийн хорооноос 2017 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг танилцуулсан юм. Энэхүү мэдээллээс харвал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад уул уурхайн олборлолт, боловсруулах үйлдвэр өсөлттэй гарсан байна. Манай сэтгүүлчийн энэхүү мэдээлэл дээр үндэслэн хийсэн анализыг өнөөдрийн дугаарын нэг, 11 дүгээр нүүрээс уншаарай. АНУ-аас манай улсад суугаа Элчин сайд Жениффер Зимдал Галт өчигдөр хэвлэл мэдээллийнхнийг хүлээн авч уулзсан юм. Өнөө жил АНУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа. Уг уулзалтаас хийсэн сурвалжлагад хатагтай Элчин сайдын Галтын уулзалт дээр онцолсон чухал мэдээллүүдээс нийтэллээ. Нэг, дөрөвдүгээр нүүрээс унших боломжтой.

БНСУ визний журмаа шинэчиллээ. Ямар ямар шинэчлэл хийснийг нэг, тавдугаар нүүрт гаргалаа.
“О.Баасанхүү: Ерөнхийлөгчид дэвших найман хүний нэр надад байна” хэмээх гарчигтай ярилцлага өнөөдрийн дугаарын хоёрдугаар нүүрт гарлаа. Мөн “Харилцан мэдээлэл солилцох эрх дипломат ёсоор хэнд байдаг вэ?” хэмээх гарчигтай бичлэгийг хоёрдугаар нүүрээс уншаарай.
“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл уншигчдын дунд шуугиан тарьдаг билээ. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрт манай сонины Орлогч эрхлэгч, Төрийн шагналт зохиолч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Үзэгдээгүй үнэ” хэмээх нийтлэл гарлаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас галын аюулаас гурван хүний амь аварсан цагдаагийн алба хаагчдад өчигдөр шагнал гардууллаа. Энэ үеэр Цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгштэй хийсэн ярилцлагыг долдугаар нүүрт хэвлэлээ.

Хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авах боломж нээгдэж байгаа юм байна. 2015 оны долдугаар сард батлагдсан Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус барьцааны тухай хууль энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр бизнес эрхлэгчдэд, тэр тусмаа жижиг, дунд аж ахуй эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх таатай боломж нээгдэж байна. Энэ тухай 15 дугаар нүүрт хэвлэлээ.

ОУВС Монголд хэцүү нөхцөлтэй хөтөлбөрөө тулгах нь. Засгийн газар Олон улсын валютын сангийнхантай ойрын өдрүүдэд хэлэлцээр хийнэ гэсэн мэдээлэл байна. Удаан дуугүй байсан Сангийн яам маргааш нөгөөдөртөө багтаж хэлэлцээрийн үр дүнг мэдээлэх бололтой. “Standby credit facility” буюу бага орлоготой улсуудад олгох нэн хямдралтай зээл, “standby arrangement” буюу бага, дунд орлоготой улсуудад олгох стандарт, жирийн зээлийн хөтөлбөрт хамрагдах хүлээлт байсан ч үүнээс ч хэцүү нөхцөлтэй “Extended fund facility” хөтөлбөрийг Валютын сангийн зүгээс санал болгосон гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ тухай мөн 15 дугаар нүүрээс уншина уу.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *