Categories
мэдээ нийгэм

Б.Тамир: Шинэ нисэх-Вокзал, Шинэ нисэх-Хотын төв чиглэлд нийтийн тээврийн автобус явуулна DNN.mn

Нийтийн тээврийн газраас өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир “Нийслэлийн нийтийн тээврийн газар 224 шинэ автобусаар парк шинэчлэл хийж, 60 автобуснаас бусад нь үйлчилгээнд гарсан. 60 автобусанд смарт картын төхөөрөмж суурилуулах ажил хийгдэж байна.

Шинийн нэгний өглөө Ч-75 буюу Нисэх-Архивын ерөнхий газрын чиглэлд шинэ маршрут нээсэн. Энхтайвны өргөн чөлөөгөөр богино эргэлтийн автобус явуулж байна.

Удахгүй Нисэхийн эцсээс III хороолол руу автобус явуулна.

Нийтийн тээврийн автобусны цэвэрлэгээг эрчимжүүлэн хийж байна. Өглөө автобус цэвэрхэн гардаг ч үйлчилгээнд яваад эхлэхээр хог хаягдал ихтэй, суудлын бүрээсийг хуулж, бариулыг хугалдаг. Иймээс иргэдэд шинэ автобусаа гамтай ашиглахыг уриалъя” хэмээн ярилаа.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

  • Шинэ автобуснууд цантдаггүй шилтэй, энэ нь Монголд байдаггүй. Хятадаас авчрах тээвэрлэлтийн хугацаанд зарим нэг автобусны урд салхины шил цуурсан гэмтэл гарсан. Эдгээрийг засаж байж үйлчилгээнд гаргана. Харин сэлбэгүүд нь хоорондоо таардаг.
  • Зүй бус үйлдэл гаргасан нийтийн тээврийн алба хаагчдад хариуцлага тооцно.
  • Хөшигийн хөндийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг сэргээх саналаа холбогдох яаманд өгсөн. Өмнө нь нийтийн тээврийн автобус явж байсан ч цар тахлын улмаас зогсоосон юм. Тууш замаар явах төлбөрийн асуудал тодорхой болсон. Шинэ нисэх-Вокзал, Шинэ нисэх-Хотын төв гэсэн хоёр чиглэлд автобус явуулна. Иргэдэд үйлчлэх үнийг тогтоогүй байна.
  • ААН-үүд автобусаа угаах талбайтай. Үүнийгээ ашиглаад хөөстэй цэвэрлэгээг хийж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *