Увс аймгийн Давст сумын нутагт байрлах хилийн Боршоо авто замын боомтоор өчигдрөөс эхлэн ОХУ-аас шатахууны тээвэрлэлт хэвийн горимоор явж эхэлжээ. Түр хугацаанд тухайн боомтоор орж ирэх шатахууны тээвэрлэлт зогсоод байсан юм. Тэгвэл 11 дүгээр сарын 21-ны байдлаар хоёр автомашин шатахуун Боршоо боомтоор нэвтэрсэн байна.