2015 оны 3-р сарын23-25-ны өдрүүдэд “Буянт Ухаа” спорт цогцолборт “Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн яармаг болох юм. Энэ арга хэмжээ Герман-Монголын уул уурхай болон бусад салбарынхамтын ажиллагааулам идэвхжиж байгаагийннэгэнилэрхийлэл билээ. Хоёр улсын Засгийн газар ч үүнд онцгой анхаарал хандуулж байгаа. Ингээд тус үзэсгэлэнг зохион байгуулагч “JV Consult Mongolia” компанийн захиралД. Нарангиймаагаас зарим зүйлийг тодруулснаа сонирхуулъя.
-“Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн яармаг энэ жил гурав дахь удаагаа Улаанбаатар хотноо болно. Энэ арга хэмжээний онцлог нь юу вэ?
-Германы 100 хувийн хөрөнгө оруулалт болон менежментээрболдог гэдгийг юуны түрүүн онцолмоор байна. Бид үзэсгэлэн яармаг зохион байгуулах чиглэлээр олон жил ажилласан, олон улсын хэмжээнд жилдээ 25 үзэсгэлэн зохион байгуулдаг, Германы “Expo Mongolia 21” групптэйхамтарч хийж байгаа. Ингэхдээ олон улсын, тэр дундаа Европын стандартыг анх удаа Монголд нэвтрүүлж байгаагаараа онцлог юм.
-Энэ жил бас нэгэншинэ менежментийг нэвтрүүлж байгаа гэсэн. Үүнийгээ манай уншигчдад тодруулж өгөөч?
-2015 онд үзэсгэлэн яармагийн үйл ажиллагааг дахин нэг шатаар ахиулсан. ХБНГУ-ын Хамбург болон Дубайд салбартай “Planet fair” компанитай хамтран олон улсын үзэсгэлэнгийн менежментийг нэвтрүүлэхээр болсон. Ингэснээр гурван хоног үргэлжлэх тус арга хэмжээ гадаад дотоодын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, хэрэглэгч үйлчлүүлэгчдийг хооронд нь холбож, тэдэнд харилцан түншлэх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлахад нь туслах үндсэн зорилгодоо хүрэхэд улам дөхөм болох давуу талтай.
-“Expo Mongolia” нь зөвхөнуул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцоно гэсэнойлголттой байдаг. Үнэндээ бол энэ салбарыг тойрсон, түүнтэй холбоотой янз бүрийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцдог юм билээ?
-Тиймээ. Уул уурхайн салбар нь өөрөө маш олон салбартай нягт уялдаатай үйл ажиллагаа явуулдаг л даа. Барилга, тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, мэдээлэл харилцаа холбоо, банк санхүү гээд. Энэ бүхэн нь тогтвортой хөгжлийн чигийг баримжаалахад тусалдаг. Түүнээс гадна дотоод гадаадын төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллүүд уулзан санал бодлоо солилцож, хамтран ажиллах боломжийг олгодог нь бас нэгэн давуу тал гэдгийг хэлмээр байна.
-Ерөнхийдөө хэдэн компани оролцдог вэ?
-2013 онд л гэхэд нийт 14 орны 70 орчимаж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, 4000 гаруй зочид сонирхогчид хүрэлцэн ирж, 600 -аад төлөөлөгчид бага хуралд оролцсон юм. Дашрамд дурдахад бага хурлын сэдвийг жил бүрийн онцлогт тохируулансонгон хэлэлцүүлдэг. 2013 ондуул уурхай, дэд бүтцийн чухал сэдэв болсон усны асуудлын хэлэлцүүлэг болсон. Харин энэ жил бизнесийн орчинд хамгийн их нөлөөтэй банк санхүүгийн орчныг онцолж хэлэлцэхээр шийдсэн. Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Аж үйлдвэрий яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, УБ хотын захиргааны дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг гэдгийг дурдмаар байна. Зохион байгуулагч компани ХБНГУ-ын Эдийн засаг Хамтын ажиллагааны яам, VDMA буюу Германы Машин механизм, Үйлдвэрлэлийн байгууламжийн холбоогоор дамжуулан олон үйлдвэрлэгч, импортлогчтой харилцаа тогтоож олон жил хамтран ажилласан.
Ер нь энэ арга хэмжээ маань 2011 онд ХБНГУ-ын канцлер хатагтай А.Меркель манай оронд айлчлахад Засгийн газар хооронд байгуулсан ашигт малтмалын салбарт хамтран ажиллах стратегийн түншлэлийн гэрээхэрэгжиж байгаагийн нэг илрэл. Хэлэлцээрт дэвшилтэт технологийг оруулах, нутагшуулахад гол анхаарал хандуулах тухай тусгасан байдаг шүү дээ. Герман улс ашигт малтмалын чиглэлээр хоёрхон улстай хамтын ажиллагааны гэрээтэй байдгийн нэг нь Монгол, нөгөө нь Казахстан улс. Түүнээс гадна хэдэн хоногийн өмнө ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо эхэлсэн “ITB Berlin” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд манай улс түнш орноор оролцож байгаа бөгөөд нээлтэнд нь Монголын улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон шүү дээ. Энэбүхэн манай хоёр улсын хамтын ажиллагаа ямар түвшинд байгааг илтгэж байна.
„EXPO MONGOLIA 2015“ үзэсгэлэн яармаг, тогтвортой хөгжлийн олон улсын хуралд ХБНГУ, ОХУ, Беларусь, Чех, Сингапур, Бельги, Итали, Монгол зэрэг орнууд хамтран ажиллах хүсэлтээ гаргасан байгаа. Зохион байгуулагчийн зүгээс Монгол улсын улс төр, эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, хууль эрх зүй, бизнесийн орчныг хөрөнгө оруулагчдад зөвөөр таниулж, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэн, талуудыг холбох гүүр болж ажиллахаар зорьж байна.
Ю.ДЭЛГЭР