Categories
мэдээ спорт

Б.Мөнхтөр Урианхай сурын хошой мэргэн боллоо

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваанд 146 харваач цэц мэргэнээ сорьсон байна. Урианхай сурын харваанд Улсын мэргэн арав, хүндэт мэргэн тав, спортын мастер 48, спортын дэд мастер 23, залуу 60 тамирчин оролцсоноос 1-р байр Урианхай сурын мэргэн Шинэ Налайх, Монбэт ХХК багийн харваач Б.Мөнхтөр түрүүлж урианхай сурын хошой мэргэний болзол биелүүллээ.

2-р байрт Урианхай сурын хошой мэргэн Алдар спорт хороо, бригадын 016 анги, Жем интернэшл компаний  харваач Д.Мөнхгэрэл,

3-р байрт Хүч спорт хороо, АПУ трейдинг компанийн харваач Урианхай сурын спортын мастер Ц.Баасанхүү,

4-р байрт Ховд аймаг Дуут сумын харваач Д.Чулуунбат,

5-р байранд Ховд аймаг Мөнххайрхан сумын харваач Л.Мөнхцоож нар тус тус эзэлсэн байна.

Спортын мастерийн болзол Ховд аймаг Дуут сумын харваач Д.Чулуунбат, Ховд аймаг Мөнххайрхан сумын харваач Л.Мөнхцоож, Спортын дэд мастерийн болзол, Ховд аймаг Дуут сумын харваач А.Мөнхбат, Дархан уул аймаг Шарын гол ХК харваач Ө.Баянбаатар нар тус тус биелүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *