Удахгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Эл өдөр МУГЖ, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн “Үзэсгэлэнт минь” тоглолтоо хийхээр тов зарлалаа.
Тоглолтод дуучин, Х.Лхагвасүрэнгийн олон уран бүтээл дуулагдах аж. Мөн тоглолтод урилгаар “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар оролцох аж.
“Үзэсгэлэнт минь” тоглолт энэ сарын 8-нд “Корпорэйт” зочид буудлын концертын танхимд болно.