УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг хоёрдугаар сарын 21-нд Авлигатай тэмцэх газраас саатуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ. Хуулийн дагуу сэжигтнээр тооцон цагдан хорьсон тохиолдолд 14 хоног баривчлах заалттай юм байна.
Иймээс энэ сарын 6-ны өдөр суллагдах боломжтой аж.
Хэргийг шалгах явцад яллагдагчаар татвал хорих хугацааг сунгаж хоёр сар хорих хуулийн үндэслэлтэй юм байна.