Categories
мэдээ нийгэм

Б.Гарамгайбаатар: МАН-ын хэрэгжүүлж буй мөрийн хөтөлбөр бодит амьдралд нийцэхгүй байна DNN.mn

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр АН-ын улс төр, хамтын ажиллагааны асуудал хариуцсан дэд дарга Б.Гарамгайбаатар “Өнгөрсөн долоо хоногт төсвийн тодотголыг баталлаа. Эдийн засаг хүнд, нөхцөл байдал тийм сайнгүй байгаа ч эрх баригч намын мөрийн хөтөлбөр хэрэгжих ёстой. Төсөв батлагдсантай холбоотойгоор ОУВС-ын мэдээлэл гарсан. Монголын эдийн засгийн байдлыг 7 хувь гэж үзэж байсан бол өнөөдрийн нөхцөлд 1 хувь гэж дүгнэсэн. Ингэхээ хавтгайрсан халамжийн бодлогын асуудал дээр анхаарах шаардлагатайг сануулсан. Өөрөөр хэлбэл, хавтгайрсан халамжийн бодлогыг явуулдаг нам МУ-ыг удирдаж байгаа юм байна6

Монголын эдийн засгийн гол эх үүсвэрийн нэг нь нүүрс. Эрээний хил дээр 2 мянга гаруй чингэлэг нүүрс гацаад байна. БНХАУ-ын тал худалдаж авахгүй байгаа. Нүүрсэнд агуулагдаж байгаа фторын агууламж өндөр байгаа учраас өнөөдрийг хүртэл худалдан авахгүй байгаа. Тэгэхээр ойрын үед эдийн засаг сайжрах төлөв харагдахгүй байна. Үүнээс МАН-ын хэрэгжүүлж буй мөрийн хөтөлбөр бодит амьдралд нийцэхгүй байгаа нь улам тод харагдаж байгаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *