Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын эрхийг хамгаалах асуудлаар болон өмгөөлөгч Г.Батбаярын хууль бус үйлдлийн талаар “Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо”, “Хохирогч иргэдийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.
“Монголын сонсголгүй иргэд” ТББ-ын тэргүүн Т.Цэдэнбал “Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах хууль 2005 онд батлагдсан. Энэ хуульд сонсголгүй хүний эх хэл дохионы хэл мөн гэж хүлээн зөвшөөрсөн. Би 29-р сургуулийг төгссөн. Одоогийн нөхцөл байдал ч мөн тухайн үед байсан. Олон жил тэвчсэн. 50 жилийн түүхт сургуулийг хараад сэтгэл маань урагдаж байна.
“Ноцтой мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Б.Галсансүх “Манай ах дүү хамаатан саданд хэлгүй, сонсголгүй хүмүүс байдаг. Монголын хөгжлийн бэрхшээлтэй бүх хүмүүсийг доромжилж байна. Ийм хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан хэвлэлийн хурал зохион байгуулахгүй бол болохгүй байна.
Бүхнийг мөнгө хөрөнгөтэй хүмүүс шийддэг болчихсон юм байна. 29-р сургууль дээр өрнөөд байгаа асуудал энэ хэвлэлийн бага хурлыг хийх шалтгаан болсон юм.
50 жил энэ сургуульд бугшсан бузар булай тэсэрч, ил болж гарч байгаа талаар би сонссон.
Сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлөөд энэ асуудал намдчихгүй. Үүнийг өдөөн турхирч байгаа өмгөөлөгч Батбаяр, багш нарыг юу гэж ойлгох вэ?.
Энэ ганц 29-р сургуулийн асуудал биш. Төр засаг өөрөө энэ талын бодлого байхгүй. Холбогдох яам тамгын газрууд сурч, хөгжих нөхцлийг бий болгож, төр өөрөө бодлого боловсруулж байж шийдэгдэх ажил. Тиймээс төр засгаас яаралтай арга хэмжээ аваач гэж хүсмээр байна”.
Дохионы хэлний хөгжлийн зөвлөлийн тэргүүн М.Ганбаатар “30 хоногийн хугацаанд сонсголгүй хүн дохионы хэлээр асуудлаа илэрхийлсэн үйл явдлын гэрч боллоо. Боловсролын яамнаас сонсголгүй хүний хөгжих орчин сайжирч байна гэж худлаа судалгаагүй зүйл ярьж байна.
Дохионы хэл бол миний хэл мөн. Би хүмүүстэй дохионы хэлээр харилцаж байна.
Хүмүүстэй харилцахад хүүхдүүд маань дохионы хэлээ мэдэхгүй байна. Зүрх сэтгэл минь өвдөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд сонсголгүй хүний хэл дохионы хэл мөн гэж заасан. УИХ-ын дарга дохионы хэлний хуулийг батлах хэрэгтэй” гэлээ.
Ерөнхий сайдын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зөвлөх С.Сэлэнгэ “Бид Боловсролын яам, нийгэм хамгааллын яаманд дохионы хэлний үйлчилгээ эрхлэх журмыг яаралтай гаргахыг шаардаж байна.
Хүүхдүүд шаардлага хүргэснээсээ хойш 30 хонож байна. Тэдний шаардлагыг хүлээж авах цаг нь болсон.
Боловсролын салбар бол онцгой салбар. Гэтэл аль нэгийн намын юм уу төрийн бодлогоор гарч ирсэн хүн боловсролын салбарыг удирдаж байна. Энэ тусгай сургуулиудын хувьд мэргэжлийн өндөр чадвартай хүн удирдах ёстой. Сонсголгүй хүнийг ялгаврлан гадуурхаж байгаа нь гэмт хэрэг. 29-р сургуулийн багш нар мэргэшсэн байх учиртай. Хүн хөгжиж дэвжих ёстой биз дээ.
Сонсголгүй хүүхдийн тухай зүйд нийцэхгүй юм ярьж байгаад дургүй хүрч байна. Хүний чанар, ёс зүй хаана байна? Хэл ам гаргаад байгаа дохионы хэл сурдаггүй багш нарыг өөрчилье. Сурган хүмүүжүүлэгч суралцагчдаа сэтгэцийн өвчтэй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдөр боловсролын яаманд тусгай сургуулийг хариуцсан хэлтэс байгуулмаар байна.
Сүүлийн үед яригдаж байгаа энэ асуудал бол хүний эрхийг зөрчиж байгаа явдал. 29-р сургуульд сэтгэл засал, согог зүйч, нийгмийн ажилтан зэрэг тусгай мэргэжлийн хүмүүс хэрэгтэй”.
“Ноцтой мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Б.Галсансүх “Өмгөөлөгч Батбаяр хүний мөнгө залилсан гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан нөхөр 29-р сургуулийн багш нарыг өмгөөлөөд хуульч хийгээд явж байгааг эсэргүүцэж байна.
One reply on “Б.Галсансүх: 29-р сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлөөд энэ асуудал намжихгүй”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru