Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны 9 дүгээр сарын 10, 13-ны өдөр ээлжит хуралдаанаа хийлээ.
Үүгээр,
- Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгох;
- Банкуудын төгрөгийн эх үүсвэрийн заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хувь хэмжээг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэх;
- Бодлогын хүүгийн коридорыг бодлогын хүүгээс +2, -2 нэгж хувьд тогтоож өргөн болгох;
- Банкны заавал байлгах нөөц тооцох сууриас хасаж тооцож буй зарим төрлийн эх үүсвэртэй холбогдох шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэсэн байна.