С.Зориг агсны гэргий Б.Булганыг Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд хорьж байгаа. Түүнийг ямар шалтгаанаар баривчилсан нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. Тэгвэл ХЭҮК-оос Б.Булганы байдлыг шалгажээ. Мөн ХЭҮК-ын дарга Ж.Бямбасүрэн энэ талаар “Манайд ирсэн гомдлын дагуу бид үйл ажиллагаа явуулсан. Магадгүй мөрдөх явцад эрүү шүүлтийн элемент байсныг үгүйсгэхгүй нэг онцлог нь С.Зориг агсны хэргийг онц нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас бүхий л асуудлаар хариулт өгөх боломжгүй. Бид чадлынхаа хэрээр Б.Булганд эрүү шүүлт байна уу үгүй юу гэдгийг шалгаад холбогдох газраас хариуг нь авсан. Бид Булгантай ч уулзсан. Сонин хэвлэлээр цацагдаад байгаа шиг айхтар зүйл байхгүй. Гэхдээ ор үндэсгүй юм ч байна” хэмээн ярьжээ.
Categories