Categories
мэдээ нийгэм

Б.Билгүүдэй хүүд тусалсан өмнөд монголын бүсгүйн Монголд нэвтрэх эрхийг сэргээжээ

Түлэгдэж гэмтсэн Б.Билгүүдэй хүүд туслах аяныг БНХАУ-ын Эрээн хотод өрнүүлсэн өмнөд монгол бүсгүйн тухай “Өдрийн сонин” мэдээлсэн билээ. Хүүд зориулан 7.0 сая төгрөгийг цуглуулж, хандивласан хүмүүнлэгийн үйлстэн Л.Оюунчимэгийн Монгол улсад нэвтрэх эрхийг сэргээсэн байна. Түүнийг ГИХАЭГ-аас Монголд сурч байхдаа хууль дүрэм зөрчиж “ажил хийсэн” гэсэн үндэслэлээр албадан гаргаж байсан аж. Тодруулбал, БНХАУ-ын Шинжиний иргэн Л.Оюунчимэг нарын хүмүүсийг 2016 он хүртэл Монгол Улсад нэвтрэх эрхгүйгээр албадан гаргажээ.

Монгол Улс буянтай үйл хийсэн С.Оюунчмэгийн зүтгэлийг өндрөөр үнэлж, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын /ИХШХЕГ/дарга Б.Пүрэвдоржийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар Монгол Улсад нэвтрэх эрхийг сэргээсэн байна.

Энэ тушаалыг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ИХШХЕГ-ын Хяналт шалгалтын газрын дарга Х.Бэхбат танилцуулсан бөгөөд “Л.Оюунчимэгийг хууль дүрэм зөрсөн учраас албадан гаргасан нь үнэн. Бид түүнийг Б.Билгүүдэй хүүд тусалсныг мэдэж байгаа. Тиймээс Л.Оюунчимэгийн Монголд ирэх эрхийг сэргээж байгаа юм. Энэ нь Б.Билгүүдэйд тусалж байгаа бидний тусламж. Бидний ирээдүй болсон энэ хүү эрүүл болох ёстой” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *