Дэлхий нийтэд цар тахлын стресст орох явдал нэмэгдэж буй тул СЭМҮТ-ийн дэд захирал Б.Баярмаа ” Сэтгэцийн эрүүл байдал гэж хүрээлэн буй орчинд дасан зохицох чадвартай байхыг хэлдэг бөгөөд үүнийг хадгалахын тулд дараах энгийн дэглэмийг мөрдөхийг зөвлөж байна.
- Өдөрт 7-8 цаг унтах
- Амьсгалын дасгах хийх(амьдралын хэвшил болгох)
- Асуудалд бодитоор, эергээр хандах
Мөн танд сэтгэлзүйн тусламж хэрэгтэй бол СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт хандах боломжтой. Сэтгэцийн тулгамдсан асуудал гэж нийгэм, эдийн засгийн байдлаас хамаарч хүний зан үйл түр хугацаанд өөрчлөгдөхийг хэлнэ. Энэ нь сэтгэл түгшил, нойргүйдэл, сэтгэл гутралаар ихэвчлэн илэрдэг аж.
ХӨСҮТ-д эмчлүүлсэн иргэдээс авсан судалгаагаар ч мөн сэтгэл гутрал, түгшил, нойрны өөрчлөлт зонхилж байсан. Иймд иргэд стресс тайлах зан үйлд суралцах ёстой. Сэтгэлийн таагүй байдалд буй иргэдэд аль болох энэрэнгүй, хүнлэг хандах нь эдгэрэлт, дасан зохицох чадварт сайнаар нөлөөлдөг” гэлээ.