Categories
мэдээ нийгэм

Б.Бат-эрдэнэ “Пёнчан-2018” Өвлийн олимпын наадмын Монголын багийн ахлагчаар томилов

Энэ сарын 18-нд МҮОХ-ны байранд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал боллоо. Тус хурлаар “Ашгабат-2017” Азийн танхимын болон тулааны спортын наадамд оролцсон дүнгийн талаар Монголын багийн ахлагч Ж.Түмэн-Аюуш мэдээлсэн юм. Мөн “Пёнчан-2018” Өвлийн олимпын наадмын Монголын багийн ахлагчаар Б.Бат-Эрдэнэ, “Жакарта-2018” Азийн наадмын Монголын багийн ахлагчаар Ц.Сандуй, “Буэнос-Айрос-2018” Залуучуудын олимпын наадмын Монголын багийн ахлагчаар Т.Амаржаргал, “Тайчунь-2019” Зүүн Азийн залуучуудын наадмын Монголын багийн ахлагчаар А.Ганбаатар, “Лозанн-2020” Залуучуудын өвлийн олимпын наадмын Монголын багийн ахлагчаар Ч.Амарсанаа нарыг томилж, МҮОХ-ны одоо хийгдэж байгаа болон цаашид хийгдэх ажлын талаар хэлэлцсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *