Сүхбаатарын талбайд өчигдөр /2022.04.07/ “Монголдоо сайхан амьдаръя” уриатай тайван жагсаал зохион байгуулагдаж, шөнийн 03.00 цаг хүртэл үргэлжилсэн. Энэ үеэр жагсаалд оролцож байсан иргэд болон цагдаа нарын дунд мөргөлдөөн үүсч, долоон цагдаа бэртэн, 20 гаруй жагсагчдыг саатуулсан юм. Жагсаалын үеэр шүршигч машин, нохой зэргийг бэлдэж, тусгай албад нэмэгдэн ажилласан нь олны анхаарлыг татсан юм.
Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албанаас энэ талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Жагсаалын үеэр цагдаагийн долоон алба хаагч бэртэж гэмтсэн. Тэдний гар, хөл хугарч, толгой нь хагарсан байгаа. Зорилгоо мэдэхгүй залуус Их тэнгэрийн ам, Төрийн ордон руу дайрч эхэлсэн. Энэ талаарх мэдээлэл ч Төрийн тусгай албанаас мэдээлэл ирсэн учир хуулийн дагуу албадан таараасан. Үймээн самуун зохион байгуулсан зарим иргэдийг саатуулсан.
Тайван жагсаал хийж байгаа иргэнийг саатуулаагүй. 2012 онд худалдан авсан шүрсдэг машин, нохой зэргийг бэлэн байдалд байлгаж байсан. Түүнээс ашиглаагүй. Тус жагсаал цуглааныг долоодугаар сарын нэгний үйл явдал шиг болгохоор өдөөн турхирч байсан хүмүүс ч байсан. Тэднийг шалгаж байгаа” гэв.
Ц.ОРГИЛМӨНХ