Залуу судлаачид, салбар салбарын шилдэг мэргэжилтнүүд хамтран “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнг байгуулсан байна. Тус судалгааны хүрээлэнгийн зөвлөлдөх анхны уулзалт өнөөдөр “One Event Hall”-д болж байна. Судалгааны хүрээлэн эрүүл мэнд, боловсрол, хүнс хөдөө аж ахуй, технологи гэх зэрэг салбар бүрт залуус, олон нийтийн дуу хоолойг сонсож, бодлого тодорхойлох чиглэлээр ажиллах аж. Тус судалгааны хүрээлэнг үндэслэгч Л.Оюун-Эрдэнэ “Бодлого гэдэг бол зөвхөн цөөн хэдэн хүний ярьдаг, уйтгартай сэдэв биш. Монголын хүн амын дийлэнх нь бодлогыг ойлгодог, хэлэлцдэг, дэмждэг байх ёстой. Бодлогоо зөв тодорхойлж, зөв яваагүйгээс болж Нигер улс өрийн дарамтанд орж, дампуурсан. Гэтэл зээл, өрөө зөв зарцуулснаар хөгжсөн улс орнууд ч олон байна. Өнөөдөр жишээ нь Монголын өрийн асуудал дээр сайн бодлого гаргах зайлшгүй шаардлага тулгараад байна. Бид бодлогоо зөв тодорхойлж, олон нийтийн санаа бодлыг тусгаж чадвал ирэх 25 жилийн ирээдүйг би маш гэгээлгээр харж байгаа” гэлээ.