Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Хонгконгод зохион
байгуулагдах Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцох хүндэт
зочноор уригджээ.
Энэ сарын 5-8-ны өдөр БНХАУ-ын Хонгконг-д болох тус чуулга уулзалт
энэ жил 19 дахь удаагаа зохион байгуулагдах аж. Тус уулзалтад өмнөх жилд
Япон, Тайланд, Малайзын ерөнхий сайд, Европын холбооны ерөнхийлөгч нар
хүндэт илтгэгчээр оролцож байсан. Энэ удаад Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгийг хүндэт зочин буюу гол илтгэгчээр урьжээ. Тэрбээр гол
илтгэгчийн хувьд Монгол Улсын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалт,
Засгийн газраас цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой
мэдээлэл өгөхөөр бэлтгэж буй юм байна. Түүнчлэн Хонгконгын засаг
захиргааны бүс нутгийн захирагчтай хоёр талын уулзалтыг зохион байгуулах
төлөвлөгөө гаргаад байгаа аж.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг маргааш Хонгконгыг зорих юм байна. Энэ
сарын 6,7-нд хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцоод 8-ны өдөр эх
орондоо ирэх аж.