Categories
мэдээ спорт

Ази тивийн хөлбөмбөгийн АШТ-ий үйл явц DNN.mn

Катар улсад зохиогдож байгаа Ази тивийн хөлбөмбөгийн 18 дахь удаагийн АШТ яг одоо хагас шигшээгийн тэмцээнүүдээр үргэлжилж байна. Хасагдах шат эхэлснээс хойш хамгийн адтай, азтай баг тодруулъя гэвэл яалт ч үгүй БНСУ-ын залуусыг нэрлэмээр. Ази тивийн шилдэг багийн нэг болох тэд 1960 оноос хойш уг тэмцээнд түрүүлж үзэлгүй яваа гэхээр үнэхээр гайхмаар.

Алдаагаа залруулахын тулд өнөө цагийн шилдгүүдээ цуглуулсан солонгосчууд Саудын Араб, Австрали гэсэн тун чанга багуудыг бага, дунд шөвгүүдэд буулган авлаа.

Ялах ялахдаа яасан гээч. Саудын Арабын шигшээд 96 минут хүртэл хожигдож яваад тэнцэж эцэстээ торгуулийн цохилтоор ялсан бол австралчуудтай тоглосон тэмцээнд бүр 99 дэх минутад аврагдаж улмаар нэмэлт цагт том од Сон Хын Миний гайхалтай чөлөөт цохилтын ачаар шилдэг дөрөвт багтлаа.

Уг нь сүүлийн жилүүдэд яг энэ хоёр баг л тэднийг зогсоогоод байдаг байлаа шүү дээ. Тэд цаашлаад финалд тоглох боломж тун их байна. Учир нь солонгосчуудын өрсөлдөгчөөр хагас шигшээд Иорданийн шигшээ баг тодорсон. Иорданчуудын хувьд хэзээ ч хагас шигшээд шалгарч байгаагүй, энэ удаа шилдэг дөрөвт багтсан нь тус улсын хувьд түүхэн амжилт хэмээн бичигдэж байгаа юм. Иран-Япон гэсэн хослолоос мөн л гал маналзсан тоглолт гарч энэ жилийн аварга гэгдээд байсан япончууд хожигдчих юм даа. Тоглолтын хувь заяаг бас дахиад л нэмэлт цагт буюу 96 дахь минутад Ираны хөлбөмбөгч Жааханбахшийн 11 метрын цохилт шийдлээ. Хагас шигшээд Ираны шигшээ багтай Катарын хөлбөмбөгчид тоглохоор болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *