Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослын тоо 41,4 хувиар буурчээ

Он гарсаар нийслэлийн хэмжээнд нэгдүгээр улирлын байдлаар нийт 516 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Эдгээр дуудлагын 465 буюу 90,1 хувийг ахуйн гал түймэр, 51 буюу 9,9 хувийг ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага эзэлжээ. Нийт дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн хүрээний анги, байгууллагын алба хаагчид 324 хүний амь нас, 8 319 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *