Өнгөрсөн оны долдугаар сард машинтай кино театр нээлтээ хийж байв. Энэ нь цар тахлын хүнд цаг үед кино театраас үзвэр үйлчилгаа авч чадалгүй удаан хугацааг өнгөрүүлсэн иргэдийн магтаалыг хүртээд байв.
Тэгвэл машинтай кино театр буюу “Galaxy Car Cinema” дөрөвдүгээр сарын 30-ны өдөр үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ.
Энэ удаагийн нээлтэд Fast&Furios-TokyoDrift киног албан ёсны онцгой эрхтэйгээр үзүүлэх бөгөөд Буянт-Ухаа нисэх буудлын авто зогсоолд болох юм байна. Харин тасалбарын үнэ нь 30 мянган төгрөг байхаас гадна машиндаа хэдэн ч хүн байж болох аж.