Categories
мэдээ нийгэм

Автомашины хөдөлгүүрийг цэвэрлэж угаах хамгийн зөв арга

Авто угаалгад ороод мотороо шүршүүлсээр байх нь хөдөлгүүрт сөрөг үр дагавартай. Даралттай усаар шүршүүлсний дараа зарим хөдөлгүүр доголдож эхэлдэг, зарим нь зүгээр, зарим нэг нь бүр том ч асуудал үүсдэг. Тэгвэл даралттай усаар шүрших нь буруу гэдгийг дахин анхааруулъя. Аян замын тоосоо унагаана гээд шүршүүлэх нь эрсдэлтэй зүйл гэдгийг анхаараарай.

Хөдөлгүүрийг цэвэрлэх маш олон видео интернэтэд байдаг. Түүнээс хамгийн зөв, төгс цэвэрлэх боломжтойг нь сонирхуулж байна. Бага зэргийн урт тул анхаарлаа сарниулалгүй үзээрэй.

-ХӨДӨЛГҮҮР БОЛОН ХӨДӨЛГҮҮРИЙН ХЭСЭГ ГЭЖ ХОЁР ХУВААГААД ЦЭВЭРЛЭЖ БАЙГААГ АНХААРНА УУ-

Цэвэрлэх багажийн хувьд тийм ч үнэтэй зүйлс шаардлагагүй. Видео дээрх зүйлсийн ихэнх нь байхад л болчихно.

Хөдөлгүүрийн хэсэгт цахилгаан хэрэгсэл их байдаг учраас даралттай усаар угааж болдоггүй зөвхөн гараар угаах шаардлагатай байдаг. Тиймээс та бүхэн цаашид анхаарч, мэдэхгүй жолооч нарт дуулгаарай.

Өндөр даралттай усаар угааснаар

  • Цахилгаан залгуур, релей, гал хамгаалагчууд норсноор шатах
  • Жанам эвдрэх
  • Катушка эвдрэх
  • Хөдөлгүүр дээрх мэдрэгчүүд гэмтэх, доголдох ингэснээр check engine шар гэрлийг асаах
  • Халуун хүйтэн харшилж зарим эд анги хагарч, хугарч болзошгүй.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *