Categories
мэдээ нийгэм

Автомашины хучлага хулгайлсан этгээдүүдийг баривчлав

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан автомашины хучлага хулгайд алдагдах хэрэг тасралтгүй гарах болсон талаар цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээлж байна.

Өчигдөр Баянгол дүүргийн гуравдугаар хорооны …-р байрны гадна байсан автомашины хучлага хулгайд алдлаа” гэсэн мэдээллийг Чингэлтэй дүүргийн 19-р хороонд суух 61 настай эрэгтэй Б-ийн “Mercedes-Benz 190“ автомашины хучлагыг, тодорхой оршин суух хаяггүй 57 настай эрэгтэй Л гэгч хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Мандал Овооны …. тоотод автомашины хучлага хулгайд алдлаа гэсэн мэдээллийг шалгахад уг тоотод суух 29 настай эрэгтэй Б-ийн “Зил-130” автомашины хучлагыг Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд суух 36 настай эрэгтэй Ц гэгч хулгайлсныг илрүүлэн шалгаж байна.

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, “Хүрээ хотхоны …-ийн ..-р байрны гаднаас өчигдөр шөнө тус хороонд суух 36 настай эрэгтэй Т-ийн “Toyota Rav-4” автомашины хучлагыг Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд суух, 25 настай эрэгтэй Д гэгч хулгайлан авч байсныг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь таслан зогсоож, баривчилсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *