Нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 263 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчих картыг 47863 удаа уншуулжээ.
Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 98 чиглэлд 933 автобус, 8 аж ахуй нэгжийн 312 такси үйлчилгээнд гарсан байна. Нийтийн тээврийн автобусаар 06:00-10:00 цагийн хооронд 59807 зорчигч үйлчлүүлжээ.
Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 933 автобус, 76 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Хөдөлгөөнт болон суурин 14 байршилд 16 байцаагч, 165 шалгагч ажиллаж байна.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс.