Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Автобусанд картгүй зорчвол торгоно

Нийтийн тээврийн автобусанд өчигдрөөс эхлэн зөвхөн картаар үйлчилж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн карт цэнэглэх, борлуулах 451 цэгээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьтай уялдуулан өглөө нээх, орой хаах цагийг уртасгах талаар шаардлага тавьж тухайн цэгүүдийн үйл ажиллагаа нэгдсэн байдлаар шалгах ажил зохион байгуулагдаж байгаа аж.

Картуудаас хязгааргүй зорчих эрхтэй, сарын хугацаатай карт нь том хүн 25 мянган төгрөг, хүүхэд 8000 мянган төгрөг болон шинээр үйлчилгээнд гаргасан бөгөөд иргэд тухайн картуудын “Улаанбаатар смарт карт” компаний хэрэглэгчийн төв болон Дүнжингарав, Мишээл, Драгон нийслэл үйлчилгээний нэгдсэн төвүүдээс авах боломжтой аж. Мөн “Хаан” банкны гаргасан нийтийн тээврийн бусад төлбөр тооцоонд ашиглах боломжтой “СИТИ касс” карт Юнителийн хэрэглээнд NFC сим карт ашиглах гар утасныхаа сим картыг солиулан нийтийн тээврээр зорчих боломжтой юм.

Авто тээврийн хяналтын улсын байцаагч нарыг хуваарь гарган дундын хяналтаар ажилуулах бөгөөд зорчигч нийтийн тээврийн үйлчилгээний хөлсөө төлөөгүй зорчсон тохиолдолд Авто тээврийн тухай хуулийн дагуу иргэнийг 1000-5000 төгрөгөөр торгох арга хэмжээ аван үйл ажиллагаа явуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *