Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автобус суудлын автомашинтай мөргөлдөж, нэг хүн бэртжээ DNN.mn

Говьсүмбэр аймагт гарсан авто бага оврын автобус суудлын автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид 1 хүн хавчуулагдан бэртжээ.

Тодруулбал өчигдөр Баянтал сумын Их-Уул багийн 16-р зөрлөг гэдэг газар уг осол гарсан ба Онцгой байдлын газар дуудлагыг 21:07 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Хьюндай Кант” загварын бага оврын автобус, иргэн Х-ын “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид иргэн.Б /61 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг 7 минут ажиллаж 22:17 цагт эсэн мэнд гарган тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмчид хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *