Categories
мэдээ цаг-үе

“Автобус нэг” баазын 40 гаруй ажилтныг тусгаарлажээ

Автобус нэг” ОНӨААТҮГ-ын “Ханын материал-Офицер” чиглэлд ажилладаг жолоочоос гурав хоногийн коронавирус илэрсэн. Дээрх жолоочтой хамт ажилладаг бас нэгэн жолоочоос халдвар илэрснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Тэгвэл “Автобус нэг” баазын хэмжээнд 500 гаруй хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан бөгөөд сэжигтэй тохиолдлын 50 гаруй хүнийг III хороололд байрлах нэр бүхий зочид буудалд тусгаарлаад байгаа аж.

Нэг өрөөнд дөрвөн хүн тусгаарласан ч одоогоор албаныхан ирж уулзаагүй гэх мэдээллийг тус ажилтнууд өгч байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар захиргааны ажилтан нэг, инженер дөрөв, хоёр механик бол бусад нь жолооч аж. Дашрамд дурдахад, “Автобус нэг бааз”-д коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус байгууллагын үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм. Тус баазын автобус явдаг шугам замд оронд нь автобус яваагүй бөгөөд маргаашнаас /2020.12.07/ явуулж зорчигчдод үйлчлэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *