ЗТХЯ болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас тээврийн хэрэгслийн ашиглалтын талаарх түүхийг нэг дороос харах боломж бүхий “Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан”-г танилцууллаа. Уг мэдээллийн санд зам тээврийн осол зөрчил, байгалийн гамшиг, татвар, даатгал, техникийн үзлэгт хамрагдсан байдал, засварын үйлчилгээний гээд бүхий л мэдээллүүд байна. Мэдээллийн сан “Үндэсний дата төв”-д байршиж төрийн цахим мэдээлэл солилцооны системээр дамжуулан Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг эрх бүхий байгууллагуудын мэдээллийн сантай холбогджээ. Иргэд Autobox.mn сайтаар тээврийн хэрэгслийн улсын дугаараар тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг авч болох юм.