Categories
мэдээ нийгэм цаг-үе

Авто замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх сарын 15-наас эхлүүлнэ DNN.mn

Нийслэлд он дамжин хийж буй авто замын бүтээн байгуулалтуудын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ мэдээлэл өгөв.

Тэрбээр ярихдаа “Улаанбаатар хотод 31 төсөл, 32 км авто зам, 828 метр гүүрний бүтээн байгуулалтыг он дамжин хийж байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг ирэх сарын 15-наас үргэлжлүүлнэ. +5 градусаас дээш температурт авто замыг барих технологитой. Яармагаас нэгдүгээр хороолол хүртэлх замын ажил үргэлжилнэ.

Мөн Гачуурт, Улиастайгаас Шархад хүртэлх дөрвөн эгнээ, дөрвөн км замын ажил үргэлжилж, зургадугаар сарын 30 гээд ашиглалтад оруулна. Улиастайн гол дээгүүр гүүр барьсан.

Үүнээс гадна IIIIV хорооллын эцсээс Толгойтын уулзвар хүртэлх зургаан эгнээ, таван нүхэн гарцтай замын ажил үргэлжилнэ. Ажлын явц 12 хувьтай байгаа. Эдгээр зам ашиглалтад орсноор замын түгжрэлийг бууруулна гэж тооцоолсон. Тухайлбал, Яармагийг нэгдүгээр хороололтой холбосон зам ашиглалтад орсноор Наадамчдын замын ачаалал буурах юм. Худалдан авах ажиллагааны хуулийн дагуу он дамжин хэрэгжиж буй замын бүтээн байгуулалтуудыг гүйцэтгэх байгууллагууд шалгарсан. Арваннэгдүгээр сарын 30 хүртэл бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *