Categories
мэдээ цаг-үе

Авто замуудад 26 тонн давс, 40 тонн бодис цацжээ DNN.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайд өнөөдөр /2023.11.04/ орсон цасны улмаас халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний найман байгууллагын тусгай зориулалтын давс бодис цацагч зургаан машин, давс бодис цацагч тусгай зургаан төхөөрөмж, хоёр автогрейдр, нэг универсаль трактор нийт 15 тоног төхөөрөмж, механизмын хүчин чадалтайгаар зам талбайн 168 үйлчлэгч ажиллаж байна.

Мөн явган зам, автозамын нуухыг шүүрдэж, халтиргаа гулгаа үүссэн авто замуудад 26 тн давс, 40 тн бодис цацах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Одоогийн байдлаар дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний 8 байгууллагад 695,3 тн давс, 420,8 тн бодисны нөөцтэй байна. Дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний найман байгууллага 3,618,580 /гурван сая зургаан зуун арван найман мянга таван зуун наян/ м.кв зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, авто замын нуух халтиргаа гулгааг хариуцан ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *