Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Автотээврээр өнгөрсөн долоо хоногт 1.9 сая.тонн ачаа тээвэрлэжээ DNN.mn

2023 оны эхний 3 улирлын байдлаар зам, тээврийн салбар бусад бүх эдийн засгийн салбараас хамгийн өндөр буюу 52.8% хувь өссөн нь Дотоодын нийт бүтээгдэхүүн 6.9% өсөхөд голлон нөлөөлжээ.

2023 оны 11 дүгээр сарын 12-ны байдлаар бүх төрлийн тээврээр 127.3 сая зорчигч, 88.8 сая.тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 46.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал, агаарын тээврээр 1 сая 526 мянган зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 91.1 хувиар өссөн.

Автотээврээр өнгөрсөн долоо хоногт 1.9 сая.тонн ачаа, энэ онд нийт 58.7 сая.тонн ачаа тээвэрлэж, 2023 оны зорилтоо 172.6 хувиар давуулан биелүүллээ.

Гашуунсухайт, Бичигт, Ханги, Шивээхүрэн, Булган, Замын-Үүд боомтоор 16.9 мянган тээврийн хэрэгслээр нүүрс, зэсийн баяжмал, газрын тос зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргасан.

Төмөр замаар өнгөрсөн долоо хоногт олон улс, орон нутгийн чиглэлд 47.2 мянган зорчигч, энэ онд нийт 1.8 сая зорчигчид үйлчилж, 629.1 мянган тонн ачаа, энэ онд нийт 30.1 сая.тонн ачаа тээвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *