Камерын бичлэг болон иргэдээс ирсэн гомдлыг шалгаж, автобусны жолоочид хариуцлага тооцжээ.
Тодруулбал нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа бүхээгтээ тамхи татсан жолоочийг 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгожээ.
Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 заасны дагуу дээрх шийтгэлийг оноосон байна.
Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.