Categories
мэдээ нийгэм

Авлигатай холбоотой 39 хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна

Авлигатай тэмцэх газар он гарсаар нэгдүгээр сарын 5-10-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 17 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс нэг гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, гурван гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу прокурорт шилжүүлсэн байна.

Тухайн долоо хоногт эрүүгийн 2 хэрэг хүлээн авч, шинээр эрүүгийн 1 хэрэг үүсгэсэн байна. Нийт эрүүгийн 41 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 2 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогийн байдлаар эрүүгийн 39 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *