Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн зарим багш, оюутан авлига авсан, өгсөн гэх шуугиан дэгдэж, АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Энэ хэргийн мөрдөн байцаалт өнгөрсөн сард дуусч Баянзүрх дүүргийн шүүхэд шилжээд байсан юм. Анхан шатны шүүх хурал өнөөдөр эхэлнэ. Шүүх хуралдаанд оюутнуудаас гадна дөрвөн багш авлига авсан гэх хэргээр шүүгдэж байгаа юм. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд эхлэх уг хуралдааныг Б.Мөнхбаяр, Б.Мөнх-Эрдэнэ, Ш.Төгсгэрэл нарын шүүгчид шүүх бөгөөд улсын яллагчаар Б.Уранчимэг оролцоно. Шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.2, 269 дүгээр зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар яллаж буй. Шүүгдэгчдийг 30 өмгөөлөгч өмгөөлнө. Хамгийн олон шүүгдэгч, өмгөөлөгчтэй гэгдэх уг хэргийг шүүх хуралдааны танхим асуудалтай байгаа аж. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болж магадгүй гэх мэдээллийг эх сурвалж өглөө.
Categories